>

Хөөрхөн дуу болжээ…..

Hotspot-Ариунаа

  Сараа бол саак царайтай
  Салахын аргагүй Секси охин /үү үү үү үү үү үү үү үү/
  Олон залуусыг араасаа гүйлгэх
  Онгироо маркийн сэхүүн тийм л охин /үү үү үү үү үү үү үү үү/
     Болороо харин ганган чамин
     Боломжтой айлын эрх охин /үү үү үү үү үү үү үү үү/
     Хүмүүсийг тэр ангилж ялгадаг
     Хүссэн бүхнээ авах дуртай баян охин /үү үү үү үү үү үү үү үү аа аа аа аа /
Би хайраа сонгосон /би сонгосон, хайраа олсон/
Чи үнэхээр хөөрхөн охин
Миний Ариунаа

Солонго бол солиотой юм шиг сонин охин /үү үү үү үү үү үү үү үү/
Согтохоороо л надруу залгаж шөнөжин амьдрал ярьдаг хэцүү охин /үү үү үү үү үү үү үү үү/
  Номин бол харин номын ухаалаг охин /үү үү үү үү үү үү үү үү/
  Нойр хүрмээр элдэв юм ярьж намайг дандаа залхаадаг багш шиг охин /үү үү үү үү үү үү үү үү аа аа аа аа/
   Би хайраа сонгосон /би сонгосон, хайраа олсон/
   Чи үнэхээр хөөрхөн охин
   Чи үнэхээр өвөрмөц охин
   Хөөрхөн ялдамхан
   Намайг үргэлж ойлгодог
   Надтай дандаа хамт байдаг
   Миний зүрхийг эзэмдсэн
   Миний Ариунаа
Сараа Болороо Солонго Номин бүгдээрээ дажгүй охидууд /үү үү аа аа хи хи хи/
Сайхан царай ухаалаг зан тансаг амьдрал тэдэнд байдаг ч надад хэрэггү ээ /хэрэггү ээ хэрэггү ээ/
Зөвхөн би Ариунаа чамдаа /Ариунаа чамдаа/
Би үнэхээр хайртай /хайртай/
Чи үнэхээр өвөрмөц охин
Хөөрхөн ялдамхан
 Намайг үргэлж ойлгодог
 Надтай дандаа хамт байдаг
 Миний зүрхийг эзэмдсэн
 Миний Ариунаа

Татаж авах: mp4, mp3