>

Ойрд ажил алба их байгааг ч хэлэх үү энүүгээр эргэлдэх завдал болдоггүй ээ хөөрхий. Тэгсэн дайны хажуугаар дажин гэж хэдэн нөхдүүд барилгачдын талбай дээгүүр нэг караокедоод нүсэр чимээ садаатай юм. Ганц сонсууштай дуу явсан нь сэтгэл гижигдээд түр сатаарууллаа. Найзууддтайгаа ч бас хуваалцъя.
Sync – Ийм л хайр
Халуун шөнийн зүүдэнд чи минь дандаа ирдэг ч
Харин миний сэтгэл хайрыг чинь үгүйлнэ
Чамайг бодон ганцаараа би уйтгарлаад
Чамтай байсан үдшээ эргэн дурсана
   Ялгуун саран мишээж одод түглээ ч
   Янагхан чамайгаа би зүүдлэн жаргана аа
   Чамдаа хайртай гэдгээ анх би мэдрэхдээ
   Халуун энэ хайрын гүнд улам очмоор байна
Зөөлөн салхиар дайж хайрын үгсээ хөлөглөе
Зөвхөн чинийхээ сэтгэлд чинь урсан очъё
Үлгэр адил ариухан гэгээн дурлал
Үзэсгэлэнт чамдаа би ийм л хайрыг амлъя
Хүйтэн бороо шивэрч намайг норговч
Хонгорхон чи минь байгаа болохоор би даарахгүй ээ
Үлгэр адил ийм л хайр дурлал
Үүрдийн аз жаргал минь бас чи биднийх ээ
Харцнаас чинь анх хайрын дөл цацарсан
Харин сэтгэлд минь дурлалын халуун гал дүрэлзсэн
Хэзээ ч биелэшгүй мэт гэнэн хонгор дурлал
Хайрт чи минь тийм л хайрыг надад бэлэглэсэн
   Ялгуун саран мишээж одод түглээ ч
   Янагхан чамайгаа би зүүдлэн жаргана аа
   Чамдаа хайртай гэдгээ анх би мэдрэхдээ
   Халуун энэ хайрын гүнд улам очмоор байна
Ялгуун саран мишээж одод түглээ ч
Янагхан чамайгаа би зүүдлэн жаргана аа
Чамдаа хайртай гэдгээ анх би мэдрэхдээ
Халуун энэ хайрын гүнд улам очмоор байна
Татаж авах:эндээс /mp3/