>

Найз ойрд нуруу бөөр нь өвдөөд хэрэг алга болсон байна. Өөрөө өөртөө арчаагүй шдэ гээл загнаж явсаар байгаад эмнэлэгийн гадаа ирчихлээ. Угийн марзан, хүний санаанд орохооргүй юм яриж явдаг болоод ч тэр үү, эсвэл өөрөө өөртөө анхаарал тавиагүйдээ бантаад ч тэр үү нүүр нь чинэрээд улаа бутарцан хэрнээ
мани гайгүй болчлоо хоёулаа буцъя гэдийм даа. Ажил алба, цаг зайгаа зохицуулан байж гарсан болохоор юу балайраадаан чи энэ тэр гэжийж дагуулж орсийн. Мэдрэлийн эмчид үзүүл гэж үүдний хүлээн авахын эмч аниа зөвлөсний дагуу тус тасагт очиж үүдэнд нь хүлээж суух зуураа бас дадлагын оюутан охидыг харсан шиг айн хэ хэ.
Эмч дуудлаа. Хоёулаа чихээд л орчлоо. Өнөө эмч нь хэн нь үзүүлэхийн гэхээр нь манай энэ дарга үзүүлнэ гээд хэлчлээ. Чи тэгээд яах гэж байгаан гэдэг байна шүү. Би чинь одоо хүүхдээ үзүүлж байгаа ээж шиг хажууд нь зогсож яасан ийснийг нь мэдэж аваад дараа нь тэг ингэ гэж заавардах санаатай басчгүй гаркуунээ хэ хэ. Өө би түшиж яваан гээл аваад хаяцан. Эмч ч юм хэлсэнгүй найзыг за үзүүлэх гэж байгаан бол хувцасаа тайл, хаагуур нь өвдөөд байгаан энэ тэр жаал зугаа нормын хэдэн асуултаа асууж байна. Эхнэргүй найздаа үе тэнгийн эмч бүсгүй бас комникэшн энэ тэр юуны магад гээд би гадаа байжээе гээд гарлаа /найз цээж нүцгэн үлдсэн мэдээж/.
Арваад минут боллоо. Найз цамцаа товчлоол ичингүйрсэн байдалтай гарч ирээд намайг чирэнгээ за явий явий гээл дугтарлаа. Би ч учрын ойлгож ядан чирэгдээл гарсан. Энэ үйл явдал бараг хоёр долоо хоногийн өмнө болсон.
Харин өчигдөр орой ганцаар салхилж явангаа найзыг хамт салхилъя гээд дуудчихлаа. Гадаа ч сайхан…..
Өнөөх л элгийн юм яридаг хүн чинь намайг хөгжөөчиж байгаан бас л. Яриандаа халсан мани эр харин эртээдийн ичингүйрч бадайрч гарч ирсэн талаараа яриж эхэллээ. Тэгсэн их элгийн юм болж. Эмч үзлэг хийж дуусаад эм бичиж өгсийн байх. За энэ эмийг өдрийн 3-р ууна, энэ лааг өвдөөд байвал хэрэглээрэй гэсэн гэнээ. Мани хүн тэхээр нь лаг төв царай гаргаал ” аа энэ лааг нь өдрийн хэдээр уух уу” гэсэн гэнэ. Ёоо өвчин эргүүлдэггүй, ойрын хэдэн жил эм тан хэрэглээгүй өлчир эр маань эмчийг бас л асуултаараа болгож тависан байгааз? Эмч нь харин өнөөхийг маань өмнөө зогсоож байгаад 4 минут инээсийн байх. Найз тэнд инээж дуусахыг нь хүлээж тэсэлгүй аргаа бараад тэгээд хэдээр уухийн гэсэн чинь эмч бүсгүй бүүр бэс бас…. /арай л орноосоо унаагүй юм байх/. Өө биш сандалаасаа шүү. Арай дээрдээд лаа хэрэглэж мэддэгүй юм уу? Энэ лааг өвчин намдаах зорилгоор шулуун гэдсээрээ хэрэглэнэ гэж хэлж. Бас мэргэжлийн хэллэгийг гоё хэрэглэж байгааз? Мани мэт нь бол бөгсрүүгээ чих энэ тэр айн хэ хэ. За тэгээл тухайн мөчид болсон үйл явдлын зангилаа бараг л хагас сарын дараа надад тайлагдлаа. Элэг минь элэг минь /ёоох нэг урт амьсгаа аваадхий/.
Найзаас би асуулаа. Чи тэгээд тэрийг нь хэрэглэж үзэв үү гэсэн чинь. Өө чадахгүй юм байна лээ. Шулуун гэдэс аймар дургүйлхээд буцааж гаргаад байсан. Ахиж өвдөж байсан ч хэрэглэхгүй лай гэлээ. Одоо ч эмээ уугаад овоо дээрдсэн байна лээ. Шөнө нойрон дунд өвдөхөөр зүүдэндээ өвдөөд өглөө ёстой хөгийн юм босч ирж байгаам даа харин гээд энэ сэдвийг хаалаа бид хоёр. Залуу насаа гэж “өвдсөн ч зүүдлээд унтаад байдаг л юм даа”