>

Хайр ус шиг ууршчихдаг юмуу
Уйлахад нулимстай урсчихдаг юмуу
Хайнга хэлсэн үгтэй чинь хамт хийсчихдэг юм уу
Хааяа оройтсон шөнүүдтэй чинь хуучирчихдаг юм уу, амраг минь.
Намрын шувуу шиг нисчихдэг юм уу
Нар жаргах шиг буцчихдаг юм уу
Нэгэн зуны цэцэг шиг богинохон юм уу
Нартай борооны солонго шиг зуурдынх юм уу?
Надад хариулаач.
Үнэндээ хариулаад хэрэггүй
Үгүйсгэхгүй бол би яах юм бэ?
Өнгөрүүлсэн амьдралын минь дурдатгалууд

Үнэ цэнэгүй болчихвол би яах юм бэ?

Writed by: Турьхан