>


Тавдугаар сарын бороо тайван хаврын бороо энэ жилийн анхны бороо энэ хүний сэтгэлийг угаасан бороо………
Хүсэн хүлээсэн бороо орлоо ля ля ля
Мөн ч их ярив даа энүүнийг чинь. Гар гараасаа бариад Бороо бороо ороорой Оросын маамуу ирээрэй гэх нь холгүй л юм болж хүсэн хүлээснийг хэлэх үү урд шөнө талбай дээгүүр шалдан нүцгэн баахан гүйв /хүүхэд шиг л хөөрсөн шүү би чинь/. Үнэр танар гэж ярих юмгүй шүү.
5 сард ихэнхдээ анхны бороо орхийм тэр үед бас дуу хөгжмөөр өөрийгөө цэнэглэж явдаг нөхөрт чинь нэг дуу л санаанд орж байгаан /гадарлаж л байгаа биз дээ хэ хэ/.

Hot Whiskey -5 сарын бороо

Тавдугаар сарын анхны бороо нь
Тайван сэтгэлийг минь гэгэлзүүлж
Урин хаврын салхи нь
Уйтгар гунигийг үргээнэ
Гэрлүү чинь алхах энэ  гудамжаар
Чамдаа яарах сэтгэлийг минь
Шиврээ борооны дуслууд
Улам бүр яаруулж догдлуулна

5-р сарын бороо
Тайван хаврын бороо
Дулаан цагийн эрхээр
Дурлал хайсан дусал

5-р сарын бороо
Тайван хаврын бороо
Танхилхан охины царайд
Хайраа нуусан дусал

Хаврын энэ л зөөлөн бороонд
Хүйтэн улирлын төгсгөл гэлтэй
Нарлаг зуны салхийг
Нааш нь дуудаад ирэх шиг
Өөдрөг бүхнээр би дүүрэн ирэхэд
Өрөөний чинь цонх гэрэлтээд
Шиврээ борооны чимээ
Улам бүр сэтгэл догдлуулна

5-р сарын бороо
Тайван хаврын бороо
Дулаан цагийн эрхээр
Дурлал хайсан дусал

5-р сарын бороо
Тайван хаврын бороо
Танхилхан охины царайд
Хайраа нуусан дусал

http://www.4shared.com/embed/291067471/6ef35b9d

Татаж авах:Hot whiskey-5 sariin boroo