>

Цав цагаахан, цэв цэвэрхэн хаврыг би залуу настай зүйрэлнэм. Хамаг бүхний эхлэл болохоор тэр. Дэндүү эмзэгхэн, дэндүү богинохон залуу нас. Дүрэлзсэн гал шиг тийм л бардамхан, тийм л бадрангуй залуу нас. Миний, чиний, таны, бидний өнө мөнхийн юм шиг атлаа даанч амархан, дахиад заяахгүй. Үдлээд өнгөрөх энэ л насандаа үз, хар, сур, боловсор, Нарги цэнгэ. Яагаад гэвэл залуу нас дахин олдохгүй. Хүсээд, гуйгаад, уйлаад, дуулаад эргэж ирэхгүй залуу насандаа эргэлзэж тээнэгэлзэлгүй зорисноо бүтээ. Ямар бид мөнхийн залуу явах биш!!!

Үг ав =>