>Хээгүй занд нь дээлтэйгээ уусчихаад
Хэлсэн үгэнд нь дэндүү итгэчихээд
Энгэр цээжинд нь эрхэлж эрхэлчихээд
Эмнэг цагаан хүслээр дасчихаад

Яаж би чамаасаа холдох билээ

Үйлийн үртэй хорвоод учирчихаад
Үнэн үгтэй дуунд нь уярчихаад
Үзүүргүй сэтгэлээ өөрт чинь алдчихаад
Өглөө бүр зүүдэлж сэрчихээд

Яаж би чамаасаа холдох билээ

Буруутай ч зөв зүрхээ өгчихөөд
Буцааж чадахгүй хайраа алдчихаад
Хорьж болохгүй сэтгэлээ илчилчихээд
Зөрж чадахгүй зам дээр таарчихаад

Яаж би чамаасаа холдох билээ

Татаж авах