>

Хэн нэгнийг дахиад хайна гэхээс
Хэлсэн үг бүхэн минь уйтай
Уртаас урт хүлээлт болон үлдэхээс
Урьдын адил би айсаар л байна

Хээнцэрлэл тансагийг би амлаагүй
Хэсэг өд хэнийх байсныг ч мэдээгүй
Дурлал минь дурсамж болон хувираад
Дуусашгүй алсад хоцрох юм шиг санасангүй

Дахилт:
Уучлал гуйх шалтаг надад алга
Уйтай байхыг чинь харах хүсэл ч алга
Зүрхийг минь шаналдаггүй гэж чи санаа юу
Зүсэр бороонд нордоггүй гэж эндүүрээ юу

Хэн нэгнийг хайдаг хорвоод
Хаанаас ч юм бэ би түүнийгээ (заавал олно)2
Хэн ч намайг хайрлахгүй гэхээр
Хэний ч өмнөөс харахыг хүсээгүй

Дурлал минь дуу болон замхарсан
Дуулим хорвоод ганцаардана гэж бодсон

Дахилт

Татаж авах: