>

Цаана нь нуусан гунигаа мэдэгдчих вий гэхдээн
Царайгаан би дандаа инээмсэглэлээр халхалж явдаг
Чи ч гэсэн надруу инээмсэглээд зөрөхөд дотроон би
Чимээгүйхэн гуниг ард нь байгаа л гэж найддаг

Хачин анхилуун үнэртэй хаврын бороо асгарч байна
Хажуудаа чамайг суулгаад шүлэг аялмаар орой байна
Яруу сэтгэлийг минь хөглөх гуниг бүхнийг шивнэчихээд
Яваад л одоход харуусмаар ховорхон дурлал цээжинд байна

Дэнлүү сарны гэгээнд шувууд зүүдлээд нойрсож байна
Дэргэдээ чамайг суулгаад мөрөөдлөө яримаар үдэш байна
Уруулыг чинь үнсэхийг хүсдэгээн уруулаараан чамд хэлчихээд
Уучлал хайрыг чинь хүлээлгүй хийсээд л явчих сэтгэл байна

Цэнхэр одод анивчин намуухан салхи сэвэлзэж байна
Цэцгэн дунд чамайг суулгаад дурлалаа заралмаар шөнө байна
Үсийг чинь гараараа илбэж хүзүүн дээр чинь үнсчихээд
Үргээд л чамаас нисчих жигүүрээн дэлгэсэн хүсэл байна

Цаана нь нуусан гунигаа мэдэгдчих вий гэхдээн
Царайгаан би дандаа инээмсэглэлээр халхалж явдаг
Чи ч гэсэн надруу инээмсэглээд зөрөхөд дотроон би
Чимээгүйхэн гуниг ард нь байгаа л гэж найддаг

Б. Батзаяа