>С.Жавхлан – Чи минь байгаа хойно

  Намарын сэрүүн унасан ч яахав дээ
  Насаараа чи минь дэргэд байгаа хойно
  Навчис хүртэл гундсан ч яахав дээ
  Найрсагхан чи минь дэргэд байгаа хойно

ДХ: Болно доо болно хоёулаа
      Бороотой зуны үдэш ирнэ дээ
      Бодохоос чи минь хөөрхөн дөө
      Борхон зүрхэнд цэцэглэнэ дээ цэцэглэнэ дээ хөө

  Өвлийн жавар жиндүүлсэн ч яахав дээ
  Өнөд чи минь дэргэд байгаа хойно
  Өөгүй цасан будраагүй ч яахав дээ
  Өр сэтгэлд минь чи минь байгаа хойно
ДХ: Болно доо болно хоёулаа
      Бороотой зуны үдэш ирнэ дээ
      Бодохоос чи минь хөөрхөн дөө
      Борхон зүрхэнд цэцэглэнэ дээ цэцэглэнэ дээ хөө
  Хаврын салхи нь боссон ч яахав дээ
  Хаашдаа яргуй цухуйх гэж байгаа хойно
  Хонгор чи минь эрхлээд тунилаа ч
  Харамгүй хайраа яаж л мартхав дээ
      Бүтнэ дээ бүтнэ хоёулаа
      Бүрэн тэргэл саранд шивнэлээ
      Бодохоос чи минь хөөрхөн дөө
      Борхон зүрхэнд цэцэглэнэ дээ
ДХ: Болно доо болно хоёулаа
      Бороотой зуны үдэш ирнэ дээ
      Бодохоос чи минь хөөрхөн дөө
      Борхон зүрхэнд цэцэглэнэ дээ цэцэглэнэ дээ хөө

Татаж авах: Энд