>

Би туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэж харах үед харамсах зүйл гаргахгүй байхаар амьдарна.
Ингэхийн тулд:
1.Би – Өөрийн авъяас билгийг нээн илрүүлж, нийгэмд зөв байр суурь олно.
2.Би – Өөрийн бие бялдрыг хөгжүүлж, “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг зарчмыг мөрдлөгө болгоно.
3.Би – Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлж, мэдээллийг чадварлаг ашиглан эд баялагийг буй болгоно.


4.Би – Өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож, ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн, амьдарч буй нийгмээ жаргалтай, шударга байлгахын төлөө байна.
5.Би – Өөрөө өөрийгөө, өрх бүлээ тэжээх чадвартай байж, айл гэрийн хийморь лундааг эрхэмлэн явна.
6.Ахмадынхаа өмнө өртэй, хойчийнхоо өмнө үүрэгтэй, “Гурван цагын хэлхээс”-Бид дутагдах юмгүй, гачигдах зовлонгүй, жаргалтай ариун бүлгийг буй болгон авч явна.
7.Эртний түүхт тусгаар Монголын голомтыг сахигч – Бид бие биедээ нөхөр байж, эх орноо хөгжүүлнэ, баяжуулна, хүчирхэгжүүлнэ.
8.Соёл иргэншилт хүн төрөлхтний тасархай – Бид бусдыг хүндэтгэж, бусдаар хүндэтгүүлж хүнлэг бүрийг өөрийн гэж үзнэ.
9.Байгаль эхийн үр сад- Бид байгаль орчинтойгоо зохицож амьдарна.
Бид энэхүү эрмэлзлэлийг биелүүлж чадваас энэ дэлхийд мөрөө үлдээнэ, эс чадваас хэн ч намайг үл дурсана.