>
За тэхээр үргэлжилж буй энэ амьдралын тэр нэг хэсгийн төгсгөл бас нэг шинэ эхлэлийн тэргүүнд энэхүү блогоороо зөвхөн өөрөө өөртөө бэлэг барихаар шийдсэн бөлгөө.
Сайн муу, бүтэлтэй бүтэлгүй бүхий л үйл явдлуудыг дайрч өнгөрчихөөд цэг тавингаа шинэ ондоо бүх зүйлийг шинээр бас өөрөөр харж эхэлье гэж хүссэн ч хуучин дурсамжуудаасаа салж чадахгүй байгаагаас урагшаа биш хойшоо алхах шиг боллоо. Шинэ шинэхэн бүхэн сэтгэлд нэг л цагаахан бас сэвгүй ариухан гэж төсөөлөгддөг ч өнгөрч холдсон тэр л дурсамжууд хамт байгаач гэх шиг сэтгэлийн мухарт хөндүүрлэн мэгшинэ. Намайг уучлаарай. Амьдралд би хайртай учраас, би чамд хайртай учраас дурсамж бүхэндээ цэг тавичихаад дуу аялаад цааш алхах болно. Хүн санаа чи сонс!!!
Тэгэхэд мэдэж амжаагүй чиний сэтгэлийн зах зухыг
Мэдэхийг одоо хүсэхгүй болсоноо мэдэгдэе
Яг миний хүсэл шиг хүсэлтэй өөр нэг ертөнц надруу тэмүүлээд
Би энэ ертөнцөө түүнд дэлгэхээр шийдсэн
Надад гомдуузай