>
Хэзээ ч юм хэн нэгний бичсэн зүйлийг өөрийн эрхгүй копидоод энэ муу компютертоо хадгалчихсан байх юм. Хуучин блогтоо л бас оруулчиж байсан юм шиг байна. Ахиад нэг нухацтай уншлаа. Тэгээд та хэддээ бас сонирхуулий ч гэж бодлоо.Ингэж байгаа юм “Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.” гэж шүү.
Эргэн тойрноо харлаа. Бүгдээрээ л дор дороо юм хийцгээгээл байх шиг байгаан. Юуны тулд юм бүү мэд. Би ч бас нуулгүй хэлэхэд юуны тулд ингэж суугаагаа ойлгохгүй болох шахлаа /гэхдээ байжий учрыг нь олсон/. Нэг ажил хийгээл цалингаа өрөндөө цавчуулаал, салтаандаа гараа хавчуулаал суужаах жишээтэй хэ хэ. За хадуурах яахав тэгснээ ..”Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.
Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.” Энэ худал хэлэх чинь муу хувхай гар утаснаас ер нь болж байгаам даа. Хэн нэг нь өглөө дуг нойрондоо дугжирч байхад залгаж байн шдэ. Хаана байна гарсан уу? Цаадах нь тэгсэн дуу хоолой этр нь аль эрт сэрцэн айн /гараад явжийна гэнэ үү/ хиа хиа хиа. Адгийн наад зах нь энэ.
“Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй,
урт өндөр барилгатай ч богино ухаантай, өргөн уудам хурдны замтай ч явцуу нарийн үзэл бодолтой, их үрж, бага бүтээж, худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.” яаа яа яа. Мэдээд байна мэдээд байна. Яалт ч гүй л ингэж бодогдсон доо мэдкү. Цаадах чинь аймар бясалгаж байна аа айн. Ямартай ч хэзээ нэг өдөр гаргаж тавичихаад унших ёстой зүйл байна гээл хадгалсан бололтой. Яалт ч гүй л энэ бүхэн гарцаагүй л үнэн байгаам даа. Цааш нь..”Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хэрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй, гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хэрнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй, атомыг задалж чадсан хэрнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна.
Их бичдэг хэрнээ бага судалдаг, их төлөвлөх хэрнээ түүнийгээ биелүүлдэггүй,
яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж, мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж, Чанарт биш, тоо хэмжээнд анхаарах нь ихэсчээ.” Энд үгүйсгэх юу ч алга. Олон юм яриад ч хэрэггүй зүгээр л цааш нь..”Түргэн хоол нэмэгдсэн ч шингэлт нь удааширч, бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж,зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага, Олон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага, Хоёр орлоготой ч салах нь их, Гоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэгхэн болжээ.”
Чухам ийм учраас, өнөөдөр, би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү.
Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.
Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч.
Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац. Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.
Үгсийн сангаасаа “Аль нэг өдөр”, “Заримдаа” гэсэн үгсийг хасаж хаяцгаая. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё.
Өдөр бүр, цаг бүр, мөч бүр чухал. Магадгүй таны сүүлчийнх байхыг хэн ч мэдэхгүй.
Хэрэв та энэ линкийг дотны хүмүүстээ явуулах ч завгүй байгаа бол, хэрэв “Аль нэг өдөр” явуулчихна даа гэж бодож байгаа бол… Таны бодоод байгаа “аль нэг өдөр” та байхгүй болчихсон байвал яана аа …” За тэр. Харижийнуу та нар амьдралаа залгуулахын тулд биш аз жаргалтай амьдрахын тулд өнөөдөр орших ёстой юм байна. Магадгүй хэн нэгнийг гомдоочихоод уучлал гуйхыг хүссэн эсвэл хэн нэгэнд баярлаж талахсан болон хайрын үгсийг хэлмээр байвал яг одоо зүгээр л хэл хий. Амьдралыг хором мөч бүхнээр нь хайрлаж явах хэрэгтэй юм байна. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм байна.