Latest Entries »

Алиахан зантай бүсгүй чамайгаа
Алаглан найгах цэцэг тоолон хүлээдэг ээ
Хорвоод цэцэг ургаж л байх юм бол
Хонгор минь намайгаа хүлээж байгаа гэж бодоорой
Ажилсаг шаавай хүүхэн чамайгаа
Агаар тэнгэрийн одод тоолон хүлээдэг ээ
Хурмастад одод түгэж л байх юм бол
Хувирашгүй сэтгэлээр хүлээж байгаа гэж бодоорой
Нарийхан ишин дээрээ цэцэгс алаглаад
Намуухан сэвшээнд толгой  найгуулан ганхна аа
Ай тэд чинь миний сэтгэлийн гунигийг
Аясын салхинаас сонсоод өрөвдөж байгаа нь тэр дээ
Намираа бороо гэрийн чинь дээврийг дэлдээд
Найланхай чамайг үүрийн шөнөөр сэрээв үү
Яанагаа мөрөөдөн нойргүй шаналах намайгаа
Ялгуун одод мэдээд уйлж байгаа нь энэ дээ
Завсар орсон хоёр сэтгэлийг нь болбол
Загасны цавуугаар наалтай ч биш дээ
Хонгор минь
Зан нийлээгүй хүний үрийг царайчлаад
Замбуу тивийг орхилтой биш дээ
Хорвоо минь дээ
Замбуу тивийг орхиолтой биш дээ хорвоо минь дээ

Энэ дуучин Төрмандахын хоолойны цар, өнгө нь нэг л омогшуулаад байдийн. Одоо оруулах гэж байгаа дуу нь үг, ая, дуучны хувьд онцгой их сэтгэгдэл төрүүлээд байна. Нээх лаг спорт машинд энэ дуу чангаас чанга хангинаж байвал тэр нь би шүү 😛

Үг: Ш.Гүрбазар, Ая: Т.Сэр-Од
Дуучин Э.Төрмандах

Эх орон эрчүүдээр дутна
Газар шийрлэх ган тулга нь
Гурван чулуугаараа өндөрсдөг шиг
Гал голомтны сүлд хиймориороо өрх гэр минь дутна аа

Гадаа шаагисан адуу уурганы эсгэрээнд номхордог шиг
Гал цахилсан эрмэг адгуус эзнийхээ зоригоор дутна
Бүтэн голомт бүлээн гал
Омголон хүлэг он жилүүд
Эр хүн надаар дутна
Эх орон минь эрчүүдээрээ дутна

Ээлийн хонгор салхи нь
Эрдүү ухаанаараа тайтгардаг шиг
Эр ганцхан наран хүртэл цацаргаараа
Ертөнцийн ханислаар дутна аа

Гадаа шаагисан адуу уурганы эсгэрээнд номхордог шиг
Гал цахилсан эрмэг адгуус эзнийхээ зоригоор дутна

Бүтэн голомт бүлээн гал
Омголон хүлэг он жилүүд
Эр хүн надаар дутна
Эх орон минь эрчүүдээрээ дутна

Үргэлж сэрүүн их соёмбо
Үүл алтан наранд өндөлзөх шиг
Үрс минь цаг цагийн аясаараа
Үнэндээ надаар дутна

Гадаа шаагисан адуу уурганы эсгэрээнд номхордог шиг
Гал цахилсан эрмэг адгуус эзнийхээ зоригоор дутна
Бүтэн голомт бүлээн гал
Омголон хүлэг он жилүүд
Эр хүн надаар дутна
Эх орон минь эрчүүдээрээ дутна

     Зиак Хүнсанаа гэдэг этгээд чинь хаа байсан 7 сараас хойш энэ муу навтсандаа салхи сэвэр оруулаагүй амьтан байна шдэ. Толгой эргэм олон ажлын ард нэгэнт гараад энэ их өндөрлөгөөс эргээд харахад ч гэнүү сүр сүр юм яриад байхгүй юу хэ хэ хэ.
     За тэр илэрсэн баларсан миний явдал суудлыг хэн ч сонирхох вэ дээ гэснээс энэ дэлхий дээр биднээс өөр уур уцаар, дургүйцлээ нударга мударга, слаавч млаавчаар шийддэг улс байдиймуу? этр гэж хадуурах яахуу?
Хальт хальт мэдээ үзэж амждаг мань мэтийн чихийг ёстой мялаасан зүйл цаагуур чинь болоодаан бишүү? Муу юмандаа хөөрүү мань мэтэд бол догь санаа ч урган гарч даган дуурайх ая тал үзүүлжаах жишээтэй.

     Яасан гэсэн чинь саяхан л хэзээ ч маргаан нь дуусахгүй юм шиг том асуудлаар бие биенээ шүүхэд өгөөд байсан Apple вис Samsung-ийн асуудал чинь шийдэгдээд өнөө яавлаг гэдэг тосон хуйрмаг чинь самсунгаасаа тэр бум дойлуурын төлбөр авахаар болсийн байна шд.
     За тэр томцуул авч өгөлцөх нь яахуу?
     Гол нь төлөгч нь өнөөхийнхөө авлагыг барагдуулахдаа 20 тэрбум ширхэг 5-тын центийг буюу зоосон мөнгийг 30 ачааны машинд тус бүр нь 666,666,666 ширхэгээр /би өөрөө бодсийн/ нь ачаад Калифорни мужид байрлах Apple-н төв байрны гадаа хүргүүлээд жолоочоор нь төлбөрийн 1 тэрбум доллараа авчирлаа гэж хэлүүлсэн гэх юм. Бас болоогүй ээ Самсунгийн захирал Ли Кун Хи гэх нөхөр өөрөө Apple-н захирал Тим Күүк-рүү залгаж “Бид шүүхийн шийдвэрийг биелүүлж нэг тэрбум ам.долларынхаа төлбөрийг төллөө. Та эдгээр мөнгөөр насан туршдаа автоматаас ундаа болон кофе авч болно. Эсвэл хайлуулаад компьютерынхаа үйлдвэрлэлд ч ашиглаж болно. Гэхдээ энэ миний асуудал биш би ямар ч байсан хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүллээ” гэж хорыг нь малтсын байх. Харин Apple-н зарим нөхдүүд энэ мөнгөөр нь Samsung-с авдаг чипнийхээ төлбөрийг хийх хэрэгтэй гэж үзэж байгаан байх. Apple Самсунгаар бүх РС-нийхээ чипийг хийлгэдэг юм байх.

Одоо тэгээд хэрэгт дуртай юм чинь ийм мэдээллийг юу гээл зүгээр хараад суухав. Хэсэгтээ ажиглана даа.
Харин надаа төрсөн нэг санаа бол өр зээлтэй нөхдүүд маань надаас утасдаж мутасдаад нэхэж мэхээд новшроодээвэл харин ч нэг Нэг төгрөгөөрөө төлчихөө мэдье хэ хэ хэ

Rokit bay
Чамтай байхад зүүд юм шиг 
Бид хамтдаа байхдаа хүүхэд мэт
Мэдэхгүй сайн таниагүй гэхэд 
Сэтгэж байгаа нь нэг хүн мэт 
Бид ингэж эхэлсэн, нэг өдөр төрсөндөө ч тэр үү
Бусад хүмүүсээс илүүгээр 
Хурдан дасаж нэг нэг нэг рүүгээ
Тэмүүлэж татагдаж
Бүх зүйлүүд нь таалагдаж 
Хичнээн хаширласан ч гэсэн зүрхэндээ бид ялагдаж 
Чи надад зөвхөн зориулагдаж ирсэн гэж өөд өөдөөсөө
Хараад хэвтээд хэлдэг мөчүүд саяхан энэ мөрөөдлөөс өөр
Юмгүй ертөнц дээр төсөөлөөгүй бүхэн ирж гэнэт бороо шиврэн
Үнэт зүйлүүд аажмаар зэврэн
Чамайг тэврэх багасана бие биедээ харуулж эхлэнэ
Муухай талуудаа тэднийгээ хянах гэсэн ч хичээсэн ч бас даравч ихсэнэ 
Нэг хүн шиг байсан хүмүүс нэг нэгнээ танихаа болино
Нэг хэрүүл болонгуут л цэг хурдан тавихаа бодно 
Би хичнээн гараад явсан ч урд нь эргээд ороод ирсэн
Харин одоо энэ зүүднээсээ буцаж чадахгүйгээр сэрсэн 
ДХ:
Бид хоёрт харамслууд сүүлдэж ирдэг 
Цээж дотор удах тусам дурсамжуудаар дүүрч ирдэг
Гэвч буцаж чадахгүйгээр зүүдэлж сэрсэн 
Болохоор мартахын тулд хамгийн сүүлчийнхээр чинь сүүдэрлэсэн Х2
Хэрвээ энэ дууг арай өмнөхөн 
Би бичсэн бол энэ дууны гүнд 
Өөр утга агуулагдаж, өөр түүх өгүүлэгдэх байсан юм 
Би түүнд хамгийн түрүүнд сонсгох байсан дуугаа
Хажууд чинь би суугаад
Чамд аз жаргал мэдрүүлэх байсан 
Яасан ч буцаж ирэхгүй дахиж тэр боломж надад
Тиймээс хүргэе анхны бас сүүлчийхээ дуугаа одоо чамд
Бидэнд байсан бүхэн үнэн
Чиний хайсан хүссэн хүн нь
Байж би чадсан өдөр шөнө нь
Хамт бууралтаж хамтдаа зөнөнө
Гэсэн бүхний үг бүрийг нь сэтгэл хэлсэн 
Нэг хүнийг л гэхэд бэлэн 
Юм бүхнийг нь үүрэхэд бэлэн
Байсан би гэхдээ өмнө нь бутраад уначихсан зүрхийг
Эвлүүлж тогтоох хэцүү гэдгийг
Ойлгож авсан илүү ихийг 
Хайгаагүй, байгаагүй би хариуцлагаас зугтсан хулчгар 
Жижиг зүйлээс мууг бүү дүгнэ, бага зүйлээс сайныг олж хар 
Дахиж оч гаргах хүсэл тоолж барахгүй байвч
Урд нь байсан хүмүүсийг бид дахиж олж харахгүй даанч
ДХ:
Бид хоёрт харамслууд сүүлдэж ирдэг 
Цээж дотор удах тусам дурсамжуудаар дүүрч ирдэг
Гэвч буцаж чадахгүйгээр зүүдэлж сэрсэн 
Болохоор мартахын тулд хамгийн сүүлчийнхээр чинь сүүдэрлэсэн Х2
Хорон үгнүүд дотор маажиж үүдээр гарахыг яаруулна
Уурлаж хэлсэн бүхэн бидний эмзэг газрыг тааруулна 
Сааруулна уур уцаар бодлоо хянах чадварыг
Бид хадгалж үлдэнэ тэр үед шинээр амнаас унах олдворийг
Урд нь хэд хэд салсан хэд хэд дахисан гэвч бүр дордсон бүр цэг тавьсан 
Бүтэхийг хүснэ гэвч би зүснэ гэнэт бид хөрсөн бүр нэг мөсөн
Тэгэхлээр ганц ганцаараа байсан дээр 
Өвдөглөх үед нээлттэй үргэлж дулаан байхын найзын гэр
Гүйцэд өөрийгөө сайн чамд ойлгуулаагүй 
Мөртлөө чамайг намайг төгс мэдрэхийг хүссэн тэнэг
Гүйцэх өөрийг чи хай амар олдох байлгүй
Эргэж харахгүй алхаад ардаа үлдээ мөсөн хүнийг 
Дотор хүн минь намайг буц гэж бүү чи ятга 
Дуу дуусахад бүх юм дуусна энэ бол хамгийн сүүлчийн бадаг
Намайг дурсах шалтаг болгон түймэрт шатаг
Тэр хамгаас сайхныг өгөх хүн олж намайг зүйрлэж мартаг
Rokit bay бид хоёр дууг татаж авах бол ЭНД дарна уу? 

Тайлангаа бэлтгэх
1.      www.mta.mn сайтруу хандаж E-Tailanхэсэгрүү орно.


2.      http://e-tax.mta.mn/хэсэгрүү дамжин орсоноор Байгууллагын регистер, нууц үгийг хийж нэвтэрнэ.


3.      Программ татах дэд цэсрүү буюу http://e-tax.mta.mn/page/downloadхуудасруу орж

“Татвар төлөгчийн бааз” –ын мэдээллийг хамгийн сүүлийн байдлаар татаж авна. 
4.      Татаж авсан “Vat entry 2.0.exeпрограмыг ажиллуул
5.      Программын үндсэн менью цэснээс “Татвар төлөгчийн лавлах импорт хийх”  цэсийг ажиллуулж татаж авсан “Татвар төлөгчийн бааз” файлыг зааж өгөн импорт хий.


6.      Импорт хийж дууссаны дараа “зөвхөн тайлант сарын падаан” хэсгийг check-лэж Борлуулалтын падаан оруулах


Худалдан авалтын падаан оруулах  


товчлуурыг дарж
падааныг мэдээллийн дагуу үнэн зөв шивж оруулна.
7.      Борлуулалтын  НӨАТ-ын падааныг шивэх явцад “Зөв падааны дугаар оруулна уу!!! 


гэсэн алдаа гарвал “Лавлах” цэсний НӨАТ-ын падааны дугаар цэсрүү орж өөрийн компаний татварт бүртгүүлсэн падааны эхний болон сүүлийн дугаарыг оруулж
/Хүлээн авсан огноо/-г падаан хүлээн авсан өдрөөр
/Нийт багцын тоо/-г хэдэн багц авсанаараа оруулж хадгалах товчлуурыг дарснаар борлуулалтын падааны дугаарыг шивэх боломжтой болно.
8.      Падаануудыг бүрэн зөв шивж дууссаны дараа 


“НӨАТ-ын падааныг Экспорт хийх” болон “Товчоо Excel рүү гаргах” коммандуудаар хадгалж авна.
9.      Падаанаа XML форматад хөрвүүлсний дараа сайтын тайлан өгөх хэсгийн НӨАТ гэсэнрүү орж “Падаан илгээх” хэсэгрүү ороод XML формат бүхий падааныг импортлож хадгална.



10.  Тайлан өгөх хэсгийн ТТ-03 хэсэгрүү  


 орж нийт падааны дүнг мянганы оронгоор зохих хэсэгт нь бөглөөд хадгалах товчийн дарна. Хэрэв тайлангийн дүнг зөв оруулсан бол илгээх товчийг дарна. Буруу оруулсан буюу гүйлгээ дутуу дүнтэй бол устгах товчийг дарснаар цуцалж болно.
Жич: Падааныг шивэхдээ маш хянуур
 Падааны дугаар
 Харилцагчийн регистерийн дугаар
 Огноо
 Падааны дүн /НӨАТ-гүй дүнгээр/
 Худалдан авалт болон Борлуулалтыг тус тусад нь ялгаж оруулах хэрэгтэй. 

Шовгор

     Охиноосоо цахилгаан авуутаа энэ бүтэлгүй явдлын ээдрээг тайлахад <<од шүүрэх>> овсгоотой мань Баадай л тусална гэж баттайяа итгэсэн учир Дампил онгоцноос буунгаа ажлын газар руу нь жирийжээ.
     Нэг ангийн найз Баадай нь уржнан нутагтаа амралтаараа ирэхдээ Дампилынхаар хонуутаар зочлуулж, хонины мах, ааруул зөөхийгөөр том хүрэн хүүдийгээ түнтийтэл дүүргэж аваад буцсан юм байж! Баадай том цагаан шүд яралзуулан час час инээж нахилзсаар, <<Ээ Дампил минь! Чи хурал зөвлөгөөнд уригдаж залагдаад хотод бишгүйдээ л ирсэн сурагтай байдаг… Одоо хотод очихоороо манайхаар заавал очоорой. Анжгай нь хаалгаа томсгоод байж байя. Захих юм байвал захиж байгаарай. Анжгай нь цагтаа тулахад тэнгэрээс ч од шүүрч чадна…>> гэж хэлээд явсан ажээ.
     Тэгээд ч Дампил шулуухан л Баадайг зорьсон юм санж!  Таксигаар сүнхийлгээд ирэхнээ нь ашгүй Баадай өрөөндөө <<морилж>> байв.
     – Паах, манай паадгар! (Дампилыг дунд сургуульд байхад нь ийнхүү нэрлэдэг байжээ) Чи чинь тэнгэрээс буугаад ирэх шиг гэнэтхэн ороод ирдэг мөн сонин хүн юм аа! хэмээн гар алгадан тэвэрч, дуу алдан угтжээ.
     Дампил хөдөөгийн аль л амт шимтэйг тээгээд ирэв үү гэлтэй сайхан үнэр нь хамар сэнгэнүүлсэн уут савтай зүйлийг Баадайд ойртуулж өгөх зуур яаруу сандруу ирсэн хэрэг зорилгоо ярьжээ.

     – Зүйтэй ээ. Миний Паадгар! Найздаа ингээд наашаа шулуухан ирдэг нь зөв! Анжгай нь аргална аа. Харин ний нуугүй хэлэхэд, иймэрхүү асуудлыг чинь Шовгор гуай л гартаа бүрэн атгачихаад байгаа шүү дээ! гэхэд Дампил нэг өндөсхийж,
     – Аа яа яа! Тэр Шовгор гэдэг чинь тийм мундаг мэдэлтэй амьтан уу? гэхэд Баадай алтан саатай зангиагаа засах зуур ихэмсэг нь аргагүй толгой дохиж:
     – Иш тэгэлгүй яах вэ. Гол нь эзэн нь шүү дээ гэв. Дампил сандлаа ойртуулж  Баадайн мөрөн дээр падхийтэл алгадсанаа:
     – Баадай, чи ч дунд сургуульд байхын л аль л хөөрхөн охидыг өөртөө элсүүлчихдэг, ер нь юм юманд овсгоотой монш байв даа. Тэр айхавтар Шовгор гуайгаа аргалчихаж дөнгөх юм байгаа биз дээ!  гэснээ <<Юу гэх бол оо!>> гэсэн янзтай Баадайн ам өөд нь ширтэв.
     – Дампил минь! Чи чинь хал үзэж, хашир суусан эр гэж байх! Шовгор гуайгаа арай таньж ядаад байгаа юм биш биз дээ! гэснээ хи хи хи хэмээн хүйтэн инээв. Дампил хэн нэг таньдаг хүнээ мартчихаж будилж байгаа юм болов уу гэсэн шүү юм бодож нэрэлхэхдээ:
     – Чи муу паадгар Дампилыгаа хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг болохоор нь хэтэрхий басаж байх шив дээ. Эрхэм нөхөр Шовгор гуайгаа гадарлахтайгаа байлгүй яах вэ! хэмээн маш маадгар хэлэв.
     – Тэгнэ ээ, тэгнэ! Манай Паадгар ч хэзээний маш бааштай дамшиг байв даа. Шалгалтанд, ээ дээ та минь! Надад ч мэдэх юм алга байн шүү, түргэн тусламж явуулаарай! гээд л орчихно. Оруутаа л гялалзтал тав авчихаад гараад ирдэг сэн. Одоо ч гэснээ…, хих хих хэмээн инээхчээ аядсанаа:
     – Чиний зорьж ирсэн хэрэг санасанчлан бүтнэ ээ хөө! Чи тэгээд өвөл тийшээ өвгөндөө нэг идэшний юм… гэтэл утас жингэнэн дуугарахад Баадай ухасхийн шүүрч авснаа:
     – Байна аа, би байна! гэснээ царай нь барайгаад суудлаас нь халуун юмаар төөнөсөн юм шиг өндөлзөөд эхлэв. Тэгснээ нүүрэнд нь инээмсэглэл гэрэлтэж:
     – Хам минь! Чи намайгаа бүр айлгаж орхих юм… иш анжгай чинь тэр дайтай юмыг аргалахтайгаа … Тэгэхдээ энэ асуудлыг Шовгор гуай л гараа авчихаад байна шүү дээ. Харин тийм ээ! Гойд болгоомжилж байхгүй бол осолтой шүү. (Энэ хооронд Дампил Шовгор гэгчтэйгээ эд нар бас түнжингээр тааруу байх нь ээ! хэмээн бодож суув).
     Баадай том цагаан шүдээ яралзуулан байшинг доргитол тас тас инээснээ:
     – Тэгэхдээ Шовгорыгоо хүндэтгэж байхгүй бол заримдаа мөн ч их тус хүргэж байна шүү. Харин тийм!…
     Тэгтэл үүд сэвхийж шоволзсон өндөр цагаан залуу хүүхэн ороод ирэв. Баадай царай гөлсхийж, аманд нь алчуур чихчихсэн юм аятай дэмий ангалзана. <<…За баяртай! Дараа!>> гэснээ утсаа тасалж орхив. <<Манай Баадай ингэж гөлөлзөж байхыг бодоход нөгөө Шовгор гэгч нь энэ хүүхэн мөн байх Нээрээ шовгор нэрэндээ дүйсэн юм шиг шоволзсон сэргэлэн байгууштай хүүхэн байна шүү!>> гэж Дампил бодож амжтал Баадай түүнийг гадагш гаръя! гэж сэмхэн дохив. <<Чи чинь сургуульд байхдаа бүх охиодтой их ходий байдаг сан. Одоо хүүхэн харахаараа дагжтал чичирдэг болоо шив дээ!… >> гэж даажигная гэж бодсоноо:
     – Чи чинь…! гээд нүүр өөд нь хартал Баадайн царай баргар хэвээрээ,
     – Энэ чинь нөгөө юуны гишүүн, тун хэцүү хүүхэн байгаа юм. За тэр яах вэ. Найз нь хэд хоногийн өмнө хүний унаагаар ууланд явж байгаад уулын хярын хадан хясааны орой дээрээс хийсээд ээ!…
     – Паах, тэгээд зүгээр үү? гээд Дампил айсан янзтай асуув. 
     – Зүгээр ээ! Зүгээр ч гэж дээ. Хүний цоо шинэ машины ёстой ээзгий болтол нь эвдчихсэн. Анжгай нь баахан төлбөрт орчихоод тэвдүүхэн л байна. <<Ийм л үед сайн нөхөртөө туслахгүй юм бол>> гэж бодсон Дампил түнтийсэн түрийвчтэй юмаа хүлхийсэн өврөөсөө гаргаж тэвхийсэн боодолтой тавьтуудыг сарвайв. Баадай шүлсээ хүдхийтэл залгиж, онигор нүдээ бүлтийлгээд, буцаагаад өвөртөлчих вий! гэсэн шиг түүнийг шүүрэн авч халаасандаа хийнгээ:
     Манайх хотоос зуун жаран километр хол зусланд байгаа. Өнөөдөр манайх хуралтай, оройтож тарах болоод байна. Чи маргааш арав гуч гэхэд хүрээд ир! Найз нь жин тан болгочихоод байж байя! Хоёулаа энд удаан зогсох осолтой! гэснээ Дампилыг дуугарах завдалгүй эргээд орчихов. 
     Дампил маргааш нь болзсон цагтаа хүрээд ирэхнээ нь Баадай байсангүй. Мөнөөх шоволзсон цагаан хүүхэн буюу Дампилын тааварлаж нэрлэдгээр Шовгор л ганцаараа байж байв. Баадайгаа сураглахнаа нь <<Өчигдөр үдээс хойш өөрийн чинь авчирч өгсөн уут савтай юмыг аваад явсан, өнөөдөр ирээгүй байна…>> гэжээ. 
     <<Ер нь халдаж хар халзандаа гэгчээр энэ Шовгор гуайд л учир явдалаа тоочъё, тус нэмэр болж юу магад>> гэж боджээ. 
     – Манай охин арван жил онц суралцаж алтан медальтай төгсөөд гадаадад суралцах хуваарь авсан юм л даа. Гэтэл охин маань хацар дээрээ хар мэнгэтэй юм. Тэр мэнгэ нь гадаадад удаан сууж суралцах хүнд тохирдоггүй юм гэнэ. Тэгээд тэр гайтай мэнгэнээс болоод хасагдчихаж. Охиныхоо арван жил онц суралцсан урмыг бодоод дотоодоо ч болтугай сургуульд оруулчихъя гэж бодсон юм. Манай Баадай гарцаагүй л тусална гэсэн юмсан. Шовгор гуай та ч гэсэн дэмжиж үзээрэй. Ах нь ач тусыг нь мартахгүй… Гэтэл хүүхний царай нэг хувьсхийж тас тас инээснээ:
     – Та намайг Шовгор гэдэг гэж хэнээс дуулав? гэв. Дампил <<Нээрээ би хэнээс дууллаа даа!>> гэсэн шиг сандал дээрээ займчсанаа:
     – Цаад Баадай чинь… Шовгор л иймэрхүү асуудлыг гартаа авчихаад байгаа гэсэн юм. Тэгээд Шовгор гэж сүрхий мэдлийн хүн байгаа юм байна. Тэр хүн нь өөрийг чинь юм байх л гэж бодсон юм хэмээн үнэнээ хэлжээ. 
     – Иш, Дампил гуай минь! Та Шовгор гэгчийгээ танихгүй л будлиад яваа хүн юм аа даа гэв. 
     – Би уг нь хариулдаг мянган адуугаа нэгдлийн түмэн сүрэг дундаас дааганы ч будлиан гаргахгүй л ялгачихдаг юм сан. Шовгор гуайн хувьд нээрээ л ялихгүй будлиад байна хэмээн ний нуугүй хэлэв. 
     – Та өчигдөр Баадайд хэдэн төгрөг атгуулсан биз дээ? 
     – Иш тэгэлгүй яах вэ дээ. Муу охиныг минь сургуульд оруулж тус болох гэж байгаа хүнд чинь хоёр мянгаадхан юмаар гар цайлгахдаа ах нь тэгж ч хотолзож царай алдаад байхаар хүн биш ээ. Тэр ч байтугай өвөл тийшээ идэшний юм бодох гэж байгаа. 
     – За тэгвэл Дампил гуай минь! Шовгор гэдэг чинь таны сая ярьдаг гар цайлгах гэгчийг л хэлээд байгаа юм. Тэр гар цайлгах гэгч нь хувь хүнд байтугай улс нийгэмд гамшигт тахалтай адил уршиг учруулдаг юм шүү дээ. Баадай найз хүүхнийх нь дүү гэж сургуулиас хоёр удаа хасагдаад байгаа сурлагаар сулхан хүүхдийг гадаадад сургуульд явуулах гэж малчин Дампилын Дариймаа гэдэг охиныг хацар дээрх хар мэнгээр нь өөлж байгаад… гэхэд Дампил итгэж ядсан аятай нүдээ бүлтийлгэн байж: 
         – Яаж гэж? Баадай маань тэгээд охиныг минь сургуулиас хасуулчихлаа гэж үү? Арай ч дээ…
     – Энэ бол гарцаагүй үнэн болох нь бүр ч тодорхой боллоо. Одоо элсэлтийн шалгалт жигдэрчихээд байхад таны хүүхдийг дахин сургуульд оруулахын тулд яах ёстой болж байна? Та ойлгож байгаа биз дээ?.
     – Яана гэж? Бас л маапаан ургуулж байгаад хүний нэг хүүхдийг үү?…
     – Тэгэлгүй яах вэ.
     – Ээ бүү үзэгд! Гар цайлгах гэдэг маань шовгор гэгч болж хувираад, тэр хэцүү нэрт нь тахлаас ч илүү балагтай байх нь ээ. Тахлыг бол яах вэ. Тарилга хийгээд устгачихаж болно. Шовгорыг…
     – Шовгорыг уу? Оношийг нь олоодохвол ч часхийсэн тарилга бий юм шүү хэмээн бүсгүй сэтгэл хангалуун хэлэхэд Дампил,
     – Ёо, ёо дотор бачуураад байснаа яльгүй онгойлоо! Амнаас шорвог гашуун юм амтагдаад ч байх шиг… Танай энэ өрөө яасан ч бөгчим хайрхан бэ! Гадагшаа цэвэр агаарт гаръя гэсээр үүд чиглэн зүтгэв. 
     – Зүгээр, зүгээр! Дампил гуай! Би одоохон салхивчаа нээгээд дахиад бөгчимдөхгүй болтол цэвэр агаар оруулчихъя. Та тайвшир гэв.
1982 он.
Б.Ваанчиг “Сайхан зун” номноос
Сумын наадам дээр. Сумын наадам болж байлаа. Долоон настай Дорж хүү ийм олон хүн нэг доор цугларсан байхыг амьдралдаа анх удаа үзэж, түмэн зүйлийн эрээн мяраан өнгөнд толгой нь эргэнэ. Саахалт айлын Ханд эгчийн гараас тэрбээр зуураастай явж байлаа.
     Айраг ууж, хуушуур идэж, чихэр хүлхэж олны дунд энийг харж шохоорхон, тэрийг харж гайхан ийнхүү явах нь хүүд яриангүй сайхан байвч хонь малаа харан гэрт үлдсэн ээж, охин дүү хоёр нь үе үе санагдана. <<Ээжийгээ ч юм уу дүүгээ нааш ирүүлдэг байж дээ>> гэж бодогдон сэтгэл нь бяцхан хөндүүрлэнэ. Тэдэнд аав байхгүй. 
     <<Миний хүүг наадамд аваад явна уу. Олны дунд орж үзэг, хөөрхий!>> гэж ээж нь Ханд эгчээс нь гуйжээ. Ханд сайхан цагаан шүд яралзуулан инээгээд <<Дорж шиг сайн хургачин хүүг авч явалгүй яах вэ>> гэхэд ээж хүү хоёулаа магнай тэнийн баярлаж билээ.
     Ханд, Дорж хоёр наадамчин олны дунд тухлан сууж байлаа. Алтан соёмбот далбаа эмээлийнхээ бүүрэг дээр тогтоон мандуулсан морьтон, олны анхаарлыг татсаар наадаамчдын өмнүүр гарч ирэв. Түүний хойноос хурдан морь унасан хүүхдүүд лимбийнх гэмээр эгшиг хадаан гийнгоолсоор дагалдав. Тэр хүүхдүүдийн эхэнд Доржийн найз хүү Хуяг инээд алдан давхиж явлаа. Тэд давхисаар асарын өмнө очив. Айргийн тавд орсон морьдыг цоллон мялааж, унаж уралдсан хүүхдүүдийг цаасан хайрцагтай зүйлээр шагнав. 
     <<Хуяг шиг болоосой. Хурдан морь унаж уралдах ямар сайхан байдаг бол? Тэр хайрцагт мөн их чихэр байгаа даа>> гэж Доржид бодогдохуй гижиг нь хүрэх шиг болов. Тэгтэл <<Надад унах хурдан морь байтугай хонины морь ч үгүй. Морь болгож унадаг шилбүүр л бий шүү дээ!>> гэсэн бодол залган төрж хоолой дээр нь гашуун оргих шиг болов. Наадам цэнгээний учрыг сайн олохгүй бужигнаж олны дунд Ханд эгчээсээ төөрчих вий гэж тэвдэж явсан ч гэсэн бяцхан цээжинд оргилж байсан баяр хөөр хийсэн одов.
     Хуяг аавдаа мориныхоо цулбуураас хөтлүүлчихсэн <<Доржоо!>> гэж дуудан хажуугаар нь өнгөрөв. Хуягийн бүхий л байдал <<Би хурдан морь унасан. Бас түрүүлсэн, шагнуулсан. Гоё байна даа! Чи хараач!>> гэж хэлж байлаа. 

     Үеийн жаахан нөхрийнхөө өнгө жавхаанд Дорж хүү дарагдан өөрийнхөө ядуу доройг гэнэт онц тодоор мэдэрч санаа алдан гуниглав. Бяцхан хүүгийн том гуниг түүнийг нөмрөн авлаа.
Аймгийн наадам дээр. Мөнөөх сумын наадмаас хойш хориод жил өнгөрчээ. Дорж, Хуяг нар эр цэргийн алба хааж, эх ороныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мөр зэрэгцэн тулалдаж хал үзэж, хатуужсан ханагар сайхан эрс болцгоосон байлаа.
     Аймгийн наадам болж байв. Баруун аймагт ачаа хүргээд буцахдаа нутгийнхаа наадмыг тааруулж ирсэн жолооч Дорж саарал даавуун дээл дээр <<Бид ялав>> медиалаа зүүж, хөх торгон бүс өргөн гэгч ороож, хром хэмээх шөвгөр хар гутал өшиглөн, бүрх малгай хэлтгийдүүхэн тавьж орхиод таних мэдэх хүмүүстэй мэнд ус мэдэлцэн, сонин сайхныг хүүрнэж магнай тэнэгэр явлаа. Дүү охин нь хүний хүн болсон тул Дорж ээжтэйгээ аж төрдөг байлаа.
     Энэ наадам дээр үеийн нөхөр Хугтай тааралдав. Тэрбээр хөдөө нутгийн чинээлэг эрийн ёсоор хувцаслажээ. Хөх үйтэн хуар дээл дээр мөн л <<Бид ялав>> медиалиа зүүсэн нь нарны гэрэлд шаргалтан гялалзана. Ногоон дурдан бүс шавхийтэл ороож мөнгөн тоногтой хэт хутга, хотон шувууны хошуугаар хийсэн хурдан морны хөлсний хусуур сэлт хавчуулжээ. Угалз хээ алагласан монгол гутал мөнгөн чимэгт ган дөрөөнд жийж хилэн хар морины нурууг хотолзуулан ханхалзана. <<Энэ миний эхнэр Дэжид. Та хоёр танилц. Зэргэлзээ сумаас авсан юм>> гэж өөрийнх нь унасантай усны хоёр дусал шиг ижил хилэн хар морьтой хүүхнийг заалаа. Тэр хүүхний гоё сайхан хувцасласан хийгээд царайлаг, гоолиг нь нүд гялбамаар аж. Мөн согоо шиг хэдэн морьд холбож хөтөлжээ. Тэднийгээ урт тэнзэн ташуураар заагаад <<Тэр халиун морь түмэн эх боллоо. Хоёр нь айрагдлаа. Нэг нь пайзтай, Муугүй ээ хө!>> гэх нь бардамхан янз илт. 
     Дорж <<Бөхт>> хэмээх тамхи гаргасны хариуд төө хэрийн урт цагаан соруултай гаанс зөрүүлээд <<Манай майхан тээр дээд талд байгаа. Алхан хээтэй цэнхэр майхан бий, андашгүй ээ! Орой оч. Хонь гаргаж чамайг дайлна. Найрлаж наргина. Хууч хөөрнө>> гээд пархийтэл давхин одох нь тун ч бардамхан. Хуягийн хойноос харвал цагаан чийрсэн бүрх малгай нь мөрөн дээр нь ойчоод сагалдарага юундаа тогтон бөмбөгнөж, морьдынх нь хөлөөр ухаа тоос манаран босож байлаа. 
     <<Сар шиг сайхан авгай авч гээч, золиг чинь. Өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэснийг ньээ! Морьд нь сайн давхиж дээ. Жаргаж явахын ордонд төрсөн эр юм даа чи>> гэж Доржид бодогдохуй өөрийгөө голох сэтгэл төрж байв. 
Улсын наадам дээр. Мөнөөх аймгийн наадмаас хойш дөч илүү жил урсаж одсон байлаа. Халхын голын ялалтын түүхт их ойн өмнө хот, хөдөөгийн ахмад дайчдыг улсын наадамд урьжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун асарт Дорж, Хуяг хоёр цавхийтэл таарч суудал зэрэгцэв! Энэ болтол нэг голын хоёр нөхөр уулзаж учраагүй юмсанж. 
     Өтөлж өвгөрсөн, өмсөж эдэлсний хувьд гэвэл тэдэнд гойдын ялгаа алга. Ганцхан нүднийх нь харц л өөр байлаа. Доржийн нүд залуугийх шиг гялалзахгүй ч сэтгэл хангалуун яваагийн тэмдэг болсон гэрэл гэгээ дүүрэн. Хуягийх нь нэг л сүүмгэр.
     Өвгөдийн хуучилж суутал Доржийн бага хүү сурвалжлагч залуу ирж том цүнх уудлан халуун сав гаргаж сүү болсон, ааг нь ханхийсэн цай аягалан аавдаа барив. 
   – Хүүхдүүд минь, яах нь вэ дээ. Аав нь хэд хоног төрийнхөө хишгийг хүртээд, үеийнхээ өвгөчүүлтэй хөөрөлдөөд бишгүй л таатай явна шүү дээ гэж Доржийн хэлэхэд хүү нь инээмсэглэн:
– Та минь элдэв эсийн хоол унданд маруухан шүү дээ гээд цаасанд боодолтой чанасан мах гаргаж ирэн хурц хутгаар нимгэн зүсэж өвгөний аяганд хийлээ. Дорж өвгөн малилзтал инээмсэглэн <<Алив Хуяг аа, цай уу, мах ид, хөгшин минь>> гэж нөхрөө дайлж суулаа. 
     Өндөр гоолиг нуруутай, өөрийнх нь залуу цагийг үйлийн үргүй санагдуулсан хачин адилхан хүү нь аавыгаа ийнхүү халамжлаад, гэртээ мартчихсан байсан хоёр нүдний дуранг нь өгч <<За ааваа, наадам сайхан үзээрэй!>> гэж хайрлангуй хэлээд бүдүүн мойног хуруунуудтай паливгар гарыг нь нэгэнтээ илчихээд цүнхээ барин яваад өгөв. 
     Тэр сайхан эрийн хойноос Дорж өвгөн бахархасан янзтай хараад: 
– Миний бага хүү. Сонины сурвалжлагч хүн. Наадам сурвалжлах далимаар намайг гэж яваа нь энэ хөөрхий гэлээ. Хуяг:
– Аа тийм бий. Яг л чиний залуугийн төрхийг санагдуулж байна даа. Би хоёр хүүтэй. Нэг нь хөгшин намайг гэх бололцоогүй ажил, амьдралдаа анхиа муутай бөөдий амьтан. Нөгөөх нь <<Эвэр ургалаа, ээж хэрэггүй>> гэдгийн үлгэрээр орчихсон. Уг нь энэ хотод л байх учиртай. Намайг ирсэн гэж мэдээ ч үгүй биз. Би ч тэрнийг хаанаас олох вэ гээд өөрийн мэдэлгүй ханхийтэл санаа алдав. 
     Дорж өвгөн нөхрийнхөө нүдний харц гундуухан байсны учрыг <<Сая хүүгийн ирсэн нь энэний маань сэтгэлийн хатигийг хөндөж орхивоо доо>> гэж зовсхийвч яалтай билээ дээ.
     Хуяг өвгөний яриа хөөрөө илт цөөрч, урт цагаан соруултай гаансандаа байн байн тамхи нэрэн бодлогоширч суулаа. 
     Тэгээд өнгөрсөн хоёр наадмын дурдатгал Доржийн сэтгэлд сэргэн өчигдөрхний юм шиг тодхон санагдав. <<Бусдын сайн сайханд битүү агаад хоргүйхэн атаархах нь сэтгэлийн буруу биш юм даа хөөрхий. Өтлөх насны сайн сайхан нь өргөмж юм байжээ>> гэж Дорж өвгөн бодоод хүчит бөхчүүдийн зүг дурандаж эхэлвээ.
1989 он
Бажуудайн Ганбат “Сарны үг” номноос
     Уул нь өрөөлийн толгой дээр байгаа өвсийг харснаас өөрийн толгой дээрх бухалыг анзаар гэдэг үг байдаг байх аа? 
     Тэхдээ миний толгой дээрх бухал энэ зарим нөхдийн орой дээрхи өвснөөс илүү хор хохирол багатай. Байсан ч наддаа л гэхээс бусдад нөлөөгүй юм байгаан. 
     За тэр яахуу, өчигдөр найзындаа очихоор явлаа. Орцонд нь ороол цахилгаан шатанд суухаар зогсож байлаа. Хажууд нэг 2 охин зогсож байна шүү.

Хээнцэр дэгжин хувцастай, хээ хуар болсон царайтай, дэвж дэрвэсэн сормуустай, эрээн мяраан даашинзтай, эрвийж сайрийсан хумстай, хурууных нь салаа шав шар, хумсных нь завсар нил хир, ширэн нүүр нь цав цагаан, шилэн хүзүү нь тас хар /ёстой нөгөө хиртэй боролцон байна гэдэг шиг/, өвдөг тохой нь дов толгод, өөрсдийгөө харин гуа марал гээд бодцон. Би яагаад ингээд шууд хэлээд байгаан гэхлээр яг тийм байгаа нь байгаа байдал, барьсан тамхи, амнаас нь унаж байгаа бохир үг, харж байгаа харцнаас нь шууд олж харж болохоор байсан болоод бичээд байна /ёстой бухимдаж үхмээр 2 мал/. Яджаахд тамхиныхаа үнсийг товшиж унагаж байгаа, тэгснээ орцонд шүлсээ хаяж байгаа этр нь үнэхээр жигшмээр. Тэгээд орцоор нь ороод лифтний үүдэнд ирээд нөгөөх нь ирээд суухын хооронд хувцас хунар нил тамхины утаа болчиж байгаам чинь. Гадаа гараад татахад яадаг байна аа ядаж. Би гэж нэг хүн нүд ам хорсоод, нүүр царай чинэрээд, хамар хоолой шархираад ёстой хэлэх ч үггүй дэмий л ширэв татаад зогсож байтал ашгүй лифт ирлээ. Тэгсэн чинь харин нөгөө 2-н чинь нэг нь харин тамхитай юутай хийтэйгээ надтай цуг лифтэнд суух нь ээ. Оффф чоорт одоо яанаа гэж нэг бодсоноо ёстой цаг үеэ олсон шийдвэр яагаад ч юм хүрэн зүрхний угаас ундран гарлаа шүү. Яг лифтрүү орох гэхлээр нь нүүрлүү нь мангастаал үлдээж байгаам чинь гоё. Ёооо ингэж нэг кайф авдаг байж ээ. Ёстой бөөрний гижиг хүрээд болдгү. Ёстой сэтгэл ханамж +110% гэдэг шиг л юм болсон. Ямар гоё байсан гээч.

Өөрсдийгөө байгаа орчиндоо тааруулаад хэл ам, хэрүүл шуугиан гаргачихгүй явж чадахгүй бол над мэтийг юмтай, сумтай гаруудад мангасдуулах энүүхэнд шүү эрхэм хүндэт дүү нар аа!!! Хотын соёл гэж маш том зүйл байдаг юм шүү. Таатай орчноо бүрдүүлэлцэж чадахгүй бол ядаж битгий устган сөнөөгөөч дээ гэж хүсмээр байна. Хүний эрх, эрх чөлөө гэдэг чинь бусдын эрхээр хязгаарлагддаг хязгаартай, хэмжээтэй зүйл байдаг юм шүү. Хэрэв юугаар ч өөрийгөө хязгаарлуулахгүй эрх чөлөөтэй гэж бодож байгаа бол хээр талдаа очиж болийшдээ. Харин хотод, бусадтайгаа хамт нийгэмшиж амьдрах гэж байгаа бол ядаж бусдынхаа эрх чөлөөнд бүү халдаарай.
Хөдөөний араншин гэж муулж гоочилж байхын оронд хотын соёлоо өөрсдөө дөмөгхөн шиг эзэмшчих юмсан даа.

Хөх тэнгэр хамтлаг – Үзэсгэлэн төгөлдөр эх орон

Хун цагаан үүлсийн цаагуур
Хурц шаргал наран наадаад
Зэгс хөөмийлгөх нуурын мандлаар
Зэрвэс зэрвэс салхи тоглоод
Амин ганцхан нутаг чамдаа чин үнэнч хайртайгаа
Алтан наран сонстол дуулж чамдаа би хэлье
Гал хайрын минь эрдэнийн дээд та билээ
Ганцхан заяах нутаг минь та билээ

Олон оддын доогуур
Оргил уулсын дээгүүр
Очих ирээдүйн зүг
Хүсэл хайрын дуу минь
Хүрэх алсын гялбаа тосдог
Халуун сэтгэлээр бүтсэн
Дуу хуур минь

Уудам шаргал талын дээгүүр
Уртын дуу эгшиг татаад
Уулс зэргэлээх алсын алсад
Урт холын бодол хөврөөд
Алсын ирээдүй хүсэл чамдаа
Эгнэгт үнэнч хайртайгаа
Алиман саран сонстол дуулж
Энхрий чамдаа хэлье
Ган хайрын минь эрдэнийн дээд та билээ
Ганцхан заяах нутаг минь та билээ

Олон оддын доогуур
Оргил уулсын дэгүүр
Очих ирээдүйн зүг
Хүсэл хайрын дуу минь
Хүрэх алсын гялбаа тосдог
Халуун сэтгэлээр бүтсэн
Дуу хуур минь

Динозаврын яс юу ч биш гэвэл итгэх үү

Өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр Хэнтий аймгийн Дадал сумын Агц багийн нутаг “Хадны өвөр” гэдэг газарт эртний байх магадлалтай булш ухсан байна гэх мэдээллийн дагуу шалгахад сэжигтэй зүйл мэдэгдээгүй аж. Уг газарт дээхнэ үед нэгэн баян лам амьдарч байсан гэх яриа нутгийнхны дунд байдаг аж. Тэрээр өөд болохоосоо өмнө гэрийн буурин доороо бурхан, хэрэгслүүдээ булсан гэх яриа ч байдаг гэнэ. Харин Онон Балжийн байгалийн цогцолбор газар, сумын төв хоёрын завсарт айлын буурь ухах гэж байсан зургаан хүнтэй таарчээ. Сэжигтэй зургаан иргэд саатуулагдахдаа 1:50000 масштабын нарийвчлалтай газрын зураг, буу, ажлын багажтай явсан гэнэ. Дээрх зургаан иргэн Улаанбаатар хотын харьяат. Ахлагч нь болох 60 орчим настай, Тунгалаг гэдэг эмэгтэйг 20-30 настай таван залуу дагалдаж явжээ. Тэд булш ухан, эртний хэрэгслүүд олдвол Улаанбаатарт зардаг гэж сумын байгаль хамгаалагч, мэргэжлийн хяналтынхан таамаглаж, айлын гэрийн буурь ухах гэж байсан иргэдийг Дадал сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Харин хэсгийн төлөөлөгч тэднийг шалгаж үзээд булш, гэрийн буурь ухаагүй, эрүүгийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр чөлөөлсөн аж.
Энэхүү баримтыг сөхдөгийн учир нь булш бунхан, хиргэсүүр ухах, түүх дурсгалын өв, бурхан тахил хайх, эртний эдлэл худалдаалах, хил давуулах наймааны бизнес нь маш нууц “далд” явагддаг гэсэн дам яриаг тодруулах гэж зорьсон юм. Дээрх баримтаас харахад баригдсан зургаан сэжигтэн 1:50000 масштабын нарийвчлалтай газрын зураг, буу, ажлын багажтай явж байсан ч талийгаач ламын нуусан эд зүйлийг олоогүй байхдаа баригдсан нь тэднийг аварсан бололтой. Олныг нуршихаа түр хойшлуулан эртний эдлэл, булш бунхан ухаж, бурхан тахил, соёлын өв зэргийг Өмнөд хөрш рүү хил дамнуулан худалдаалдаг байсан нэгэнтэй ярилцсанаа сонирхуулья. Мэдээж түүнд надад үзүүлэх зураг, баримт байгаагүй. Учрыг асуухад “Яалаа гэж өөрийгөө барьж өгөх баримт үлдээх вэ дээ. Тэр бүх зарж борлуулсан зүйлс зөвхөн миний л нүдэнд харагддаг” гэж хариулсан юм. Тэрбээр өөрийгөө Чука гэж танилцуулж, энэ төрлийн бизнес эрхэлдэг нөхдүүд намайг танинаа. Гэхдээ би одоо хаана юу хийж, байгаагаа хэлэх боломжгүй гэдгээ учирласан бөгөөд надтай ярилцсанаасаа хойш тун удалгүй хилийн дээс алхаж, харь нутагт амьдарч байгаа. Түүнтэй ярилцаж суухад “гайхмаар”, “харамсмаар”, “халагламаар” мэдээлэл цөөнгүй байсан ч итгэх эсэх нь уншигч таны л “эрх”…

Сур: Сайн байнуу, хоёулаа эхлээд танилцья
Чука: За тэгье. Өөрөө ямар учиртай хүн гэлээ?
Сур: Би нэгэн сонины сурвалжлагч байна.
Ч: Ойлголоо
СурБи өөрөөс чинь хэдэн зүйл тодруулах гэсэн юм. Боломжтой бол ярилцлага авч болох уу.
Ч: Тэг тэг, асуу асуу
СурАнх та өөрийн эрхэлдэг ажлаа эхлэхдээ юу бодож байсан,  одоо юу бодож байгаагаа илэрхийлбэл?
Ч: Яг одоогоор эрхэлсэн ажил байхгүй ээ. Хувиараа л байна.
Сур: Би хувиараа хийдэг ажлыг тань л сонирхоод байна л даа.
Ч: Чи алтны тухай асуух гээд байнаа даа. Хамаагүй ээ асуул даа.
Сур: Тийм. Бас түүхийн олдвор олсон тухай.
Ч: Би өөрөө ч сэтгэл эмзэглэж явдагийн хувьд мэдэх юм аа хэлье. Түүхийн олдвороос гадна палеонтологи, археологийн маш сонин, ховор дурсгалт зүйлс хэнд ч хэрэггүй болж байгаатай таарч байсан шүү.
Сур: Энэ асуудлаар таны мэдэх бүгдийг мэдмээр байна. Та хамгийн анх, хэзээ алтанд явдаг болсон бэ?
Ч: 10-аад жил болж байна. 2000 оны эхээр энэ бизнест орж эхэлсэн.
Сур: Та аль нутгийн хүн бэ?
Ч: Би хотын уугуул хүн.  
Сур:  Нэг л өдөр алт ухаж, их мөнгөтэй болно гээд гэрээсээ гарсан уу?
Ч: Хэн ч тэгж бодох л байх. Миний хувьд би тохиолдолоор энэ ажил руу орсон.  
Сур: Яаж?
Ч: Тухайн үед би Улаанбаатар-Увсын чиглэлд фургон машинтай хүн зөөдөг байлаа. Нэг удаа Архангай, Өвөрхангайгаас хоёр хүн миний тэргэнд нэмэгдэж суусан юм. Тэдний яриаг зам зуур сонсож яваад, танилцаж, удалгүй тэдэнтэй хамт явдаг болсон. “Алтны нинжа” гэдэг дээ.  
Сур: Хувиараа алт олборлож яваад эртний эдлэл олсон гэж үү?
Ч: Нинжагийн ажлыг 2003 оноос больсон. Хүмүүсийн дам ярианаас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ойролцоо түүхийн өв байгаа гэж дуулаад зургуулаа “доншуучилж” яваад 10-аад эртний ном судар, 22 ширхэг алтан бурхан олсон. Долоон ширхэг нь эрхий хуруун чинээ хэмжээтэй. Хамт явсан нэг залуугийн маань олсон 15 ширхэг бурхан нь мөнгө, зэс цувимал байсан.
Сур: Тэр олсон эртний олдворуудаа дараа нь яасан бэ?
Ч: Зарахгүй, өөр яах вэ дээ. Угаасаа бүгд л зарж байгаа шүү дээ.
Сур: Хаана?
Ч: Энэ бизнест авдаг, зардаг дамжуулдаг, алга хийдэг бүхэл бүтэн дамжлага бий. Дамжлагаар яваагүй хэд нь хил дээр баригдаад байгаа юм. Өдөрт хичнээн юм хилийн чанадад гардаг гэж бодож байна.  Чи итгэхгүй л дээ.
Сур: Юуг итгэхгүй гэж?
Ч: Би хоёр удаа урагшаа явахдаа Хятадуудын цуглуулсан зүйлсийг хараад гол минь харлаж байсан. Гэхдээ яая гэхэв дээ. Бүгд л зөөж байгаа юм чинь.
Сур: Мөнгө хэрэгтэй гэж үү ?
Ч: Мэдээж, би зөөхгүй бол тэр зөөнө. Чамд 20 сая төгрөг өгье. Хээрээс олсон эрдэнээ зараач гэвэл чи зарна л биз дээ. Битгий л худлаа цагдаад өгнө гэж хэлээрэй дээ.
Сур: Та ер нь хичнээн удаа гадагшаа “юм” зөөсөн бэ?
Ч: Ах нь ямар ч боловсролгүй хүн. Тийм болохоор асуултаа ойлгомжтой тавихгүй бол хэцүү шүү. Чи юу ч асуусан би хариулна. Угаасаа сэтгэлд үргэлж буглаатай явдаг юм.
Сур: Та ойролцоогоор хэдэн удаа түүхийн олдвор олсон бэ?
Ч: Зөндөө. Би яг булш бунхан ухдаг хүн нь биш л дээ. Гэхдээ тэдний тухай ихийг мэднэ. Харин зүгээр “алтны нинжа” л гэгдэх хүн.
Сур: Тэгвэл алт ухаж явахдаа алт эрдэнэс олдог гэж үү?  
Ч: Чи уул нь надаас асууж байхаар яг газар дээрээс нь очоод эсвэл хамт яваад үзвэл дэндүү гэхэд дэндүү харамсана даа.
Сур: Тэгвэл дараа хамт очиж үзье.
Ч: Харамсалтай би хамт явах боломжгүй. Монголоос бүр мөсөн явж байгаа.  Монгол улс гадаадад эзлэгдээд байгаа бишээ, яг Ром шиг дотроосоо муудаж, өмхийрч дууслаа. Энэ хэдэн улс төрчид гэх луйварчид өөдтэй байсан бол, энэ хэдэн археологичид өөдтэй бол бид үнэндээ эх орныхоо түүхийг өвийг зөөвөрлөхгүй байсан. Бас улс шиг улс байсан бол бид ингэж явахгүй гэж сэтгэл өвддөг.
Сур: Булш бунхан ухдаг хүмүүс ер нь ажлаа яаж хийдэг юм бэ?
Ч: Тэд чинь метал хайгчаар бараг дуугарсан болгоныг шалгадаг.
Сур: Шалгасан газраа сэндийчээд л орхих уу. Олох нь хэр байдаг юм бол?
Ч: Орхоны хөндий, Хар хорины ойролцоох сүм хийдийн туурь, хиргисүүр булшийг бол бараг метр алдахгүй нэгжээд дуусгасан.
Сур: Тэд бас олсноо урагшаа гаргах уу?
Ч: Нинжа нар цөм булш бунхан ухдаг хүмүүстэй. Гадаадын бурхан ухдаг хүмүүстэйгээ нийлвэл 20 мянга хол гарна шүү. Энэ хүмүүсийн 5/1 нь метал хайгчтай болоод байна. Мэдээж урд л үнэтэй авна шүү дээ. Гаргадаг хүмүүсээ ч цаадуул нь мэднэ. Чи биднийг буруутгаад үзэн ядаж магадгүй. Гэхдээ бид бол бага гарууд шүү дээ. Жинхэнэ том гарууд чинь дээр сууж байгаа.
Сур: Тэгэхээр гадагшаа гаргадаг хүмүүс нь гол юм байна. Тийм үү?
Ч: Ер нь бол бүхэл бүтэн музейг, архивыг, үнэд хүрч болох бүхнийг зөөж байгаа.
Сур: Хамгийн гол нь уг үндсийг нь унагааж чадахгүй гэхэд ганхуулах хэрэгтэй
Ч: Энэ асуудал бүүр архагшаад хүчээ авсан. Одоо Улаанбаатарт л гэхэд хуучны эд эдлэл авна гэсэн хүмүүс,  дэлгүүрүүдийг шалгавал. Арай ч дээ гэмээр зүйл их байдаг ш дээ.  
Сур: Бидэнд яг одоо мөнгө хэрэгтэй. Надад ч хэрэгтэй. Гэхдээ түрүүний таны хэлдэгээр Монгол Улс оршин тогтнох уу, үгүй гэдэг гол асуудал байна.
Ч: Өө, энэ асуудал чинь нэгэнт тодорхой болсон шүү дээ. Тусгаар тогтнолоо алдахгүйгээр улс үндэстнээ алдсан шүү дээ.
Сур: Магадгүй 10-20 жилийн дараа бидний үр хүүхэд хэний эрхшээлд ороод яаж амьдрах бол гэж санаа зовдог.
Ч: Аль 10 жилийн өмнө. Санаа зоволтгүй.
Сур: Эхэлсэн гэж үү?
Ч: Бидний үр хүүхэд бүгд байдгаараа байна. Гэхдээ Монгол гэж танигдахгүй эрлийзжсэн байна биз дээ. Мэдрээгүй явсан гэж үү? Одоо нэгэнт оройтсон. Галт тэрэг хөдлөөд хурдаа авсан. Хурдлаад явж байгаа галт тэргийг тэмцээд зогсооно гэнэ үү?
Сур: Тэгвэл нүдээр харж, сэтгэлийг чинь эмзэглүүлж байгаа бүхнээ бич л дээ.
Ч: Чи одоо бод доо. Түүхийн музей гэж байна. Чи орж үзсэн үү? Бид бол судлаач байхгүй юу. Яагаад гэвэл хужаа нарт олсон бүхнээ шахахын тулд музей үзэж, ойролцоо хэлбэр дүрстэй зүйлийн нэрийг нь зээлддэг. Гэтэл одоо үзмэрүүдийн хамгийн үнэтэй гэх ховор нандин зүйлс бүгд алдагдсан. Энэ музейн хүмүүс энд тэнд өөр улсад үзэсгэлэнгээ гаргаад буцаагаад авчирахдаа нандин юмсыг бүгдийг сольдог. Хуулбарыг энгийн хүн байтугай мэргэжлийн хүмүүс ч ялгахгүй. Усан онгоц живж байна. Хүмүүс усан онгоцноос өөртөө хэрэгтэй гэснээ өөрийн жижиг аврах завиндаа ачаад явж байгаатай Монгол улс яг адилхан байна.
Сур: Жишээ нь?
Ч: За би жаахан юм оллоо. Дараа нь дунд гарын ченжүүд надаас авна. Үнээ нэмнээ дээ.  Тэгээд том гарын ченжэд өгнө. Тэд нар “дамжуурга”-д өгнө. /Дамжуургад тагнуул, цагдаа, гаалийн ажилчид орно/ Хилийн цаана гаргаад хужаа нарт зарна. Тэр хужаа нар нь Хятадын түүхийн музейн ажилчдад зардаг. Тэд тэр бүгдээс өөрийнхөө хувийг аваад явна. За тэр мөнгө нь яахав. Хамгийн гол нь Монголын түүхийн эд өлгийн зүйл, алт эрдэнэсийг хужаа нар өөрийнхөө улсад хэвлэсэн хэдэн цаасаар худалдаж байна. Чихрийн цаас шиг эрээн мөнгөөр. Үнэндээ мөнгө бол цаас, алт бол алт шүү дээ.
Сур: Тэгээд хужаа нар судлаад хэдэн жилийн дараа Монголын гэсэн бүхнийг манай улсаас гарал үүсэлтэй, бид тийм газраас зарлах нэг арга нь бололтой. Тийм үү?
Ч: Тэгнэ. Тэрнээс гадна Монгол гэдэг Хятадын нэг салшгүй хэсэг хэмээн түүхийн баримт нотолгоогоор баталж чадна. Энэ л хамгийн аймшигтай асуудал даа. Манайд түүх соёл, археологи, палентеологийн судалгааг улсаас ер нь анхаардаггүй. Тун харамсмаар ховор, нандин, дахин давтагдашгүй сонин юмсыг хятад хүмүүст худалдчихаад дараа нь уйлдаг хүмүүс ч бий.
Сур: Жишээ нь?
Ч: Манай хоёр найз нэг хатны булшнаас шүрэн хөнжил олчихоод тэрийгээ хужаа нарт зарсан. Дараа нь тэр тухайгаа надаа согтуу байхдаа ярьж уйлсан. Яагаад гэвэл тэр хатны булш нь үнэхээр их сэтгэл гаргаж оршуулсан байсан гэнэ лээ.
Сур: Шүрэн хөнжил хэдэн төгрөгөөр зарагдах уу?
Ч: Замбараагүй үнэтэй биз дээ. Нэг ширхэг жинхэнэ шүр ямар үнэтэй байдаг билээ дээ. Тэгээд хөнжил гээд бод л доо. Гадаадад музей энэ тэрээр орж үзсэн. Тэд түүхийн холбоотой зүйлсээ гайхамшигтай хамгаалж байна. Нарны гэрэл шууд тусахааргүй байрлуулсан байгаа нь хүртэл үнэхээр айхтар. Тэрийг хараад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Нээрээ энэ алтны уурхайнууд эртний булш, арслан зааны яс болон бусад эд өлгийн зүйлийг ёстой будаа болгодог шүү дээ.
Сур: Гадагш гаргаж  зарах уу?
Ч: Үгүй, зүгээр л будаа болгож, юу ч биш болгон орхидог. Мөн энэ доншууч хужаа нар Дэлүүн болдогийн ойр орчмоор бол ухаж, төнхөөд дуусгаж байгаа. 1000 хол давсан хужаа нар ойн гүн рүү орж байхыг харж байсан. Тэд өвөл зун гэхгүй ажилладаг, маш сайн багаж хэрэгсэлтэй, метал илрүүлэгчтэй, бүрэн хувцас хунар, хоол хүнстэй мэргэжлийн гэмээр хүмүүс байсан. Гэтэл манай монголчууд “Арай л болохгүй, өвгө дээдсийн маань ариун газар” гээд ойртохгүй шүү дээ. Бурхан халдунаас хужаа нар 200-д хайрцаг олдвор машинд ачиж байхыг би нүдээрээ харсан. Хамгийн сонирхолтой нь тэднийг монголын цагдаа хамгаалж байсан. Бид нутгийн залуустай нэгдэж, тэдний олсон эд юмсыг булаая гэж бодсон юм. Гэтэл тэдэнтэй хамт явсан нэг монгол залуу “Энэ хужаа нар маш олон бурхан, ном судар, янз бүрийн аяга сав олсон. Тэгээд гурав хоногийн дотор энэ хайрцагтай юмнуудыг савлаад буцаж байна” гэж ярихыг сонсож байсан.
Сур: Тэгээд юу болсон?
Ч: Бид тэднийг Чингис хааны онгоныг олоод ухсан юм болов уу гэж хардаж байсан. Сүүлд сонсоход 20-30 ухсан хонгил, цооног 50 гаруй ширхэг байна гэсэн. Нээрээ Монголын газар нутгийн 70 орчим хувь нь цианит натри болон бусад хортой бодисоор хордсон байгаа. Надтай хамт явж байсан өвөр монгол залуу нэг удаа уугаад сууж байхдаа уйлж байгаад ярьсан нэг зүйл бий. Тэр залуу бүтэн 12 жилийн турш Монгол Улсыг оролдож байж нэг ирсэн юм билээ. Ирэнгүүтээ Чингис хааны хөшөөнд сунаж мөргөөд л байсан. Дараа нь бид хөдөө явах үед тэр маш их гутарсан гэнэ. Учир нь Эрээнээс дутахгүй олон хужаа нар байна. Би хужаа нарыг явдлаар нь л танина гээд халаглаж байсан. Гэтэл миний нүдээр бүгд л монгол хүн харагдаж байв. Тэгээр бас Энхболд, Баярцогт нарыг 100 хувь хятад гэдгийг баталсан. Өвөрлөгчид ар Монголын төрд байг эрлийзүүдийг маш сайн мэддэг юм билээ. 
Сур: Хамгийн дээд тал нь хэдэн төгрөгөөр юу зарж байсан бэ?
Ч: Сүхбаатар аймгийн Бат-Өлзийтөөс алтан эдлэл, бурхан,  ном судар, ээмэг зүүлт олсоноо 250 сая төгрөг хүргэж зарсан. Одоо ахиж тэр ажлыг хийхгүй. Бид баригдвал дуусаа шүү дээ.
Сур: Одоо та юу хийе гэж бодож байна?
Ч: Би одоо юу ч хийхгүй ээ. Одоо зүгээр л нэг гэрээ бариад зүлгэн дээр амьдрана даа. Гэхдээ монголдоо биш ээ. Монголдоо дахин очихгүй. Надад хагас сая доллар байна. Одоо болно. Энийгээ гамтай идээд энэ насаа дуусгана.
Сур: Гэр бүлийнхэн нь хамт байгаа юу?
Ч: Би гэр бүлгүй ээ. Миний эхнэр, хүүхэд олон жилийн өмнө  нас барсан. Намайг энэ ажлаа эхэлсэнээс хойш удалгүй автын ослоор өөд болсон. Тэр хоёрыгоо жаргааж чадаагүйдээ их харамсдаг. Гэхдээ сүүлд нэг бүсгүйтэй танилцсан.
Сур: Та тэгээд Монголдоо ирэхгүй юм уу?
Ч: Эргэж очихгүй. Намайг мэдэх нэг нь мэднэ.
Сур: Таны олсон эд өлгийн зүйлс, олдворын зураг нь байгаа юу?
Ч: Бид баримт үлдээдэггүй зуршилтай. Уучлаарай, өөрийгөө шоронд хийлгэх баримт цуглуулна гэж үү? 35 см алтан бурхан багш өмнө чинь байна гээд зүгээр л нүдэндээ төсөөл дөө. Эр шүрэн хөнжил бол наад зах нь. Тэр алтан бурхан 22 ширхэг. Ямар гоё юм байсан гээч.
Сур: Зарахад хайран санагдсан зүйл нь юу байсан бэ?
Ч: Сүнс хорогдмоор байсан нь энэ хэд, судар ном. Мөн Хэнтийд хятадууд 200 хайрцагтай юм ачиж байхыг хараад “бид үнэхээр жижиг гар юм даа” л гэж бодсон. Бидэнтэй гар нийлдэг Тагнуулын нилээн хариуцлагатай алба хашдаг нэг хүн байсан юм. /одоо нас барсан/ Тэр надад хэлж байсан юм. “Монгол Улсын нууц гэж байдаг даа. Тэр нууцаа гадаад улсаас биш монголынхоо иргэдээс л нууж хаадаг. Мөн тагнуулын ажилчид улсын архив, тагнуулын архивын хамаг мэдээллийг урагшаа зөөдөг” гэж билээ. Тагнуулчдын ачаа бараа болон дипломат ачааг хил дээр шалгахгүй нэвтрүүлдэг. Энэ маш харамсалтай асуудал.
Сур: Та энэ ажлаа хэзээнээс больсон юм?
Ч: Би хар амиа бодож Монгол Улс үндэстнийхээ олон зүйлийг бусдад зарсан нүгэлээ даахгүй харьд амьдрахаар шийдсэн. Надад миний аавын хэлсэн үгс энэ ажлыг орхих гол хөшүүрэг болсон юм.
Сур: Ямар үг?
Ч: “Миний сайхан хүү энэ ажлаа боль. Наад түүхийг чинь бүтээх гэж, хамгаалах гэж олон Монгол баатар эрс амиа алдсан. Наад алт эрднэсийг чинь хэвлийдээ хадгалах гэж байгаль эх хэдэн зуун жилээр өнгө төрхөө өөрчилсөн юм. Байгаль эхийнхээ гэдсийг яраад сийчиж байгаа хүн бүр сайн зүйлтэй учрахгүй ээ” гэж хэлээд нас барсан юм. Энэ үг түүний надад хэлсэн сүүлчийн үг байсан. Алт угаах, бурхан тонох талаар над шиг мэргэшсэн хүн бараг байхгүй. Би одоо монголд хаана юу байгаа, яаж ухахыг бүгдийг мэднэ.  Би хэрэв Монголд дахиад  нэг сая доллар хийе гэвэл хоёр сарын л ажил болон. Гэвч би аавдаа амласан.
Эх сурвалж: Biznetwork